Н.Амаржин "BX тоглолтоо хийх нь худлаа" гэж мэдэгдэв

Н.Амаржин "BX тоглолтоо хийх нь худлаа" гэж мэдэгдэв

Өчигдөр зарим хэвлэл мэдээллийн сайтуудаар “Дуучин BX  ирэх тавдугаар сард Төв цэнгэлдэхэд  тоглолтоо хийнэ” гэх мэдээлэл тавигдсан.

Дээрх мэдээллийг анх Ардчилсан намын дарга Л.Гантөмөрийн зөвлөх, комедиан Н.Амаржин өөрийн цахим хуудсандаа байрлуулсан байсан юм. Тэгвэл өнөөдөр дээрх мэдээллийг  худлаа гэдгийг батлан пост оруулж, иргэдийг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалжээ. Өнөөдөр Олон улсын инээдмийн баярын өдөр тохиож байна.  Америкт “Sun” сонин судлаач Жон Фредрих Хершиль  дуран авиа бvтээж саран дээрх амьтан, ургамлыг нээлээ. Сарьсан багваахай мэт  далавчтай аварга сармагчинг харлаа гэж мэдээлсэн нь “4 сарын 1”-ний анхны хууралт байсан бол манай улсад “Монголын залуучууд” сонины нэгэн дугаарт “Монголд анх удаа Алмас барилаа” гэсэн өгүүллэг нийтлэгдэж шуугиан тарьж байсан түүхтэй.