Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга асан Ж.Сүхбаатар нарт холбогдох "Ногоон автобус"-ны хэргийг шүүх хурлыг УИХ-ын Түр хорооны сонсголын дараа явуулахаар тохирсон талаар бид мэдээлсэн билээ.
Тэгвэл "Ногоон автобус"-ы гэх хэрэгт холбогдсон Ж.Сүхбаатар нь өнөөдөр эл хэргийн талаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Ногоон автобус"-ны хэрэгт намайг буруутгаж байгаа зүйл нь 20 автобусыг хүлээж авах үед нь хууль бусаар үүрэг даалгавар өгч, нөлөөлсөн" гэж буруутгасан. Харин би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь үүнд ямар ч нотлох баримт байхгүй. Миний бодлоор эл хэрэг ямар нэгэн байдлаар өндөр албан тушаалтан буруутах ёстой болоод л намайг буруутгаж байна гэж харж байна. Би гэм буруугүй гэдгээ шүүх дээр нотлох болно. Энэ хэрэгт холбогдож буруутгагдаагүй байсан бол УИХ-ын сонгуульд нэр дэвших байсан" гэлээ.