Ойрын өдрүүдэд дулаарч байгаатай холбогдуулан нийслэлд шавар, шавхай ихсэж буй энэ үед замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгсэл явган зорчигч руу шавхай цацсан бол Зөрчлийн тухай хуулийн 14.7.51-д заасны дагуу 100,000 төгрөгөөр торгох хуулийн зохицуулалттай байдгийг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.
Замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч явган зорчигч руу шалбаагны ус цацсан тохиолдолд цагдаагийн байгууллагад гомдол гаргах эрхтэй байдаг. Тодруулбал, зөрчил гаргасан машины улсын дугаар болон загварын талаар 102 утсаар, камераар дүрсийг нь баримтжуулж, E-police аппликэйшнээр мэдээлэх боломжтой аж.