"Улаанбаатар-Дарханы чиглэлийн замд гарсан эвдрэлийг засаж байна" гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдэгдлээ

"Улаанбаатар-Дарханы чиглэлийн замд гарсан эвдрэлийг засаж байна" гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдэгдлээ

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замд томоохон хэмжээний эвдрэл гарч, аюултай нөхцөл байдал үүссэн талаар цахим орчинд мэдээлэл тархсан.

Тэгвэл эвдрэлийг засварлахаар холбогдох албаныхан ажиллаж эхэлжээ. Тодруулбал, Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замын өргөтгөл, шинэчлэн засварлах төслийн хүрээнд Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй хоёрдугаар багц буюу Хар модот давааны араас Урьхан хүртэл авто замын 80-81 км-т дөрвөлжин хоолойн буцаан дүүргэлтийн хэсэг суулт үүссэн. Одоогоор тус авто замын төсөл хэрэгжүүлэх нэгж, барилгын ажлын зөвлөх, гүйцэтгэгч компаниуд шуурхай арга хэмжээ авч, засварлаж, тэмдэг, тэмдэглэгээ тавьж, осол гэмтлээс хамгаалж, урьдчилан сэргийлэхээр ажиллаж байгааг Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээлэв.