Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нэг ч унаагүй тэргүүлж байна

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нэг ч унаагүй тэргүүлж байна

Японы нийслэл Токио хотод мэргэжлийн сүмо бөхийн нэгдүгээр сарын Хацү башё үргэлжилсээр ...

Хүнд гэмтлийн улмаас озэки цолоо алдаж, жонидан зиндаа руу буусан Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ энэ тэмцээнд жюүрёод эргэн ирээд буй.

Тэрбээр одоогоор 11 дараалан ялж, жюүрёо зиндааг тэргүүлж байна. Харин өнөөдөр хоёр унаатай яваа Дайшёохо Ч.Шижирбаяртай барилдана. Ч.Шижирбаяр нь түүний араас нэхэж буй гол өрсөлдөгч нь юм.

Тэмцээн энэ ням гарагт өндөрлөнө.