LIVE: Бага насны хүүхэдтэй бэлгийн харилцаанд орсон байж болзошгүй цагдаагийн алба хаагчдыг ажлаас чөлөөлж, шалгаж байна гэж мэдэгдэв

LIVE: Бага насны хүүхэдтэй бэлгийн харилцаанд орсон байж болзошгүй цагдаагийн алба хаагчдыг ажлаас чөлөөлж, шалгаж байна гэж мэдэгдэв

Цагдаагийн алба нэр бүхий алба хаагчид 13 настай охиныг хүчирхийлсэн байж болзошгүй гэх мэдээлэл цахим орчинд гарч, энэ нь олны анхаарлыг татаад байгаа билээ. Тэгвэл уг асуудлаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийлээ.

ШУУД:

Энэ үеэр ЦЕГ-ын Дотоод хяналт, аюулгүй байдлын газрын дарга, цагдаагийн хурандаа Н.Мишигдорж "ЦЕГ-ын Дотоод хяналт, аюулгүй байдлын газар нь хараат бусаар үйл ажиллагаа явуулдаг. Энэ нэгжээс цагдаагийн байгууллагын нэр бүхий цагдаагийн алба нэр бүхий алба хаагчид насан хүрээгүй охинтой бэлгийн харилцаанд орсон байж болзошгүй үйлдлийг өөрсдийн дотоод хяналт шалгалтын хүрээнд илрүүлж, холбогдох хяналт шалгалтыг явуулсны үр дүнд гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй хэмээн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Нэр бүхий дөрвөн алба хаагчийг албанаас нь чөлөөлж мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа. Цахим орчинд цагдаагийн алба хаагчид цагдаагийнхаа хэргийг үнэнч шударгараа шалгаж чадах уу гэх асуулт ихээр явж байна. Үүнд хариулт өгөх цагдаагийн байгууллага хуулийн дагуу шалгалтын ажиллагааг явуулах болно" гэлээ.