Бага насны хүүхэдтэй холбоотой хэргийн хохирогч, холбогдогч нарын эмзэг мэдээллийг олон нийтэд мэдээлэхгүй байхыг хүслээ

Бага насны хүүхэдтэй холбоотой хэргийн хохирогч, холбогдогч нарын эмзэг мэдээллийг олон нийтэд мэдээлэхгүй байхыг хүслээ

Бага насны хүүхэдтэй бэлгийн харилцаанд орсон байж болзошгүй цагдаагийн алба хаагчдыг ажлаас чөлөөлж, шалгаж байгаа талаар өнөөдөр цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа П.Очбадрах "Хохирогч, холбогдогч нартай холбоотой мэдээллийг прокурорын зөвшөөрлийн дагуу мэдээлэх ёстой. Мөрдөн шалгах ажиллагааны нууц гэж зүйл байдаг. Учир нь энэ нь хохирогч, холбогдогч нарын эрүүл мэнд, амь настай холбоотой байдаг. Тиймээс хувь хүний эмзэг мэдээллийг олон нийтэд мэдээлэхгүй байхыг хүсэж байна.