Ша.Батбаяр: С.Зоригийг алсан хэрэгт холбоотой хүмүүс нэг талдаа гараад байгаа нь үнэн /ВИДЕО/

Ша.Батбаяр: С.Зоригийг алсан хэрэгт холбоотой хүмүүс нэг талдаа гараад байгаа нь үнэн /ВИДЕО/

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн оролцсон "Улаанбаатараас ярьж байна" нэвтрүүлэгт төр, нийгмийн нэр зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэрэг нь улс төрийн хэрэг бөгөөд хонгилын шүүгч нар Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт ял оноосон гэдгийг онцолсон байдаг. 

Тодотговол, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдох нь тодорхой болсон С.Зориг нь системийн авлига гэдэг зүйлээс хамгийн их айж, нийгмийн баялгийг буруу хуваарилах гээд байна гэдгийг хамгийн их ярьдаг байсан байгаа юм. Түүнийг алсан хэрэгт Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар гурван шатны шүүхээр ял авсан ч өнгөрсөн онд тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон. Тэгвэл хэний захиалгаар, хэнд ашигтай учраас энэ хүмүүсийг С.Зоригийг алсан гэж хуулийн байгууллага нь бүхэлдээ үзээд гурван шатны шүүхийн шийдвэр гарав гэдэг нь анхаарал татах зүйл. Үнэхээр энэ хүмүүс буруугүй бол яагаад буруугүй хүмүүсийг хуулийн байгууллага яллах болов, нэр төрийг нь хэрхэн сэргээх вэ гэдгийг бодох асуудал" гэсэн юм.

Тэгвэл С.Зориг агсны хэргийн талаар Ардчилсан ахмадын холбооны тэргүүн Ша.Батбаяр дараах мэдээллийг хийж байжээ. Тэрбээр "Би С.Эрдэнэтэй нэг талдаа гараад байгаа хүмүүсийг 1990 оноос хойш мэднэ. Хамт ажиллаж байсан. Тэдэнд хандаж хэлэхэд, С.Эрдэнэ, Э.Бат-Үүл, М.Энхсайхан, Б.Хурц та нар бол гэмт хэрэгтнүүд шүү. Ардчиллын эцэг С.Зоригийг алсан хэрэгт ямар нэгэн байдлаар холбоотой хүмүүс нь нэг талдаа гараад байгаа нь үнэн. Үүнийг ард түмэн мэдэж байгаа. Үүнийг сайн анхаарах хэрэгтэй. Бид цаашид чимээгүй орхиод байж чадахгүй гэдгийг хатуу хэлье" хэмээсэн байна.