ШУУРХАЙ: Бага насны хүүхдийг хүчирхийлсэн байж болзошгүй цагдаагийн нэг алба хаагчийг хойшлуулшгүйгээр цагдан хорьж, гурвыг нь хорих эсэхийг өнөөдөр шийднэ

ШУУРХАЙ: Бага насны хүүхдийг хүчирхийлсэн байж болзошгүй цагдаагийн нэг алба хаагчийг хойшлуулшгүйгээр цагдан хорьж, гурвыг нь хорих эсэхийг өнөөдөр шийднэ

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын дөрвөн албан хаагч 13 настай охинтой бэлгийн харилцаанд орсон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож, улмаар уг асуудалтай холбоотойгоор ЦЕГ-ын дарга Т.Сүхболд өчигдөр /2024.04.04/ Сэлэнгэ аймагт ажиллахаар явсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тэгвэл гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй цагдаагийн алба хаагчдын нэгийг нь өчигдөр /2024.04.04/  орой хойшлуулшгүйгээр цагдан хорьсон байна. Харин үлдсэн гурван алба хаагчийг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авахыг өнөөдөр /2024.04.05/ шүүхээр хэлэлцэж, шийдвэрлэхээр болсон гэдгийг эх сурвалж мэдээллээ.

Хэрэгт холбогдоод буй этгээдүүд. 2024.04.04. Сүхбаатар аймагт

Мөн ЦЕГ-ын дарга Т.Сүхболд Сүхбаатар аймагт ажиллах үеэрээ Сэлэнгэ аймаг дахь цагдаагийн алба хаагчидтай уулзсан ба, мөн хэрэгт холбогдоод буй дөрвөн алба хаагчийг удирдан ажиллаж байсан цагдаагийн гурван алба хаагчийг үүрэгт ажлыг нь сольсон байна. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно. 

ВИДЕО: