ШУУРХАЙ: Цагдаагийн алба хаагчдын гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй үйлдэлтэй холбоотойгоор Сэлэнгийн Цагдаагийн газрын удирдлагуудыг ажлаас нь чөлөөллөө

ШУУРХАЙ: Цагдаагийн алба хаагчдын гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй үйлдэлтэй холбоотойгоор Сэлэнгийн Цагдаагийн газрын удирдлагуудыг ажлаас нь чөлөөллөө

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын дөрвөн албан хаагч 13 настай охинтой бэлгийн харилцаанд орсон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож, тэдний нэгийг өчигдөр /2024.04.04/ орой хойшлуулшгүйгээр цагдан хорьсон талаар бид мэдээлсэн билээ. 

Уг хэрэгт холбоотойгоор ЦЕГ-ын дарга Т.Сүхболд өчигдөр /2024.04.04/ Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газар ажиллахаар явсан байдаг. Тэрбээр тус цагдаагийн газрын алба хаагчидтай уулзаж, цагдаагийн газрын удирдах албан тушаалтнуудыг ажлаас нь чөлөөлсөн байна. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын дарга Ж.Энхбат нарын гурван удирдах албан тушаалтныг ажлаас нь чөлөөлжээ.  

ВИДЕО: