Олимпын эрхийн тэмцээнд оролцох тамирчдыг сонгон шалгаруулах сорил тэмцээн энэ амралтын өдрүүдэд болно

Олимпын эрхийн тэмцээнд оролцох тамирчдыг сонгон шалгаруулах сорил тэмцээн энэ амралтын өдрүүдэд болно

Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Цэндбаатар Монголын боксын холбооноос уучлалт гуйж, олимпын эрх олгох тэмцээнд оролцуулахыг хүсэлт гаргасны дагуу Монголын Боксын холбооноос түүнийг Парисын олимпын эрхийн тэмцээний сорилд оролцуулахаар болсон билээ. Тэгвэл Тайланд улсын Бангкок хотноо тавдугаар сарын 21-ээс зургаадугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулагдах "ПАРИС-2024" Олимпын наадмын эрх олгох тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх тамирчдыг сонгон шалгаруулах тэмцээн энэ сарын 06-07 өдөр 16:00 цагаас Их тамир Олимп цогцолборт болох аж.