Өчигдөр нийслэлийн хэмжээнд 134 хүн эрүүлжүүлэгдэж, 46 хүн согтуугаар машин барьжээ

Өчигдөр нийслэлийн хэмжээнд 134 хүн эрүүлжүүлэгдэж, 46 хүн согтуугаар машин барьжээ

Өчигдөр иргэдийн дансанд “Эрдэнэс Тавантолгой” компаний 1072 ногдол ашиг орсон. Үүнтэй холбогдуулан өчигдөр нийслэлийн хэмжээнд архидан согтуурч, эрүүлжүүлэгдсэн хүмүүсийн тоо өсчээ.

Тодруулбал, Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2024 оны 04 дугаар сарын 04-ний өдөр нийт 2025 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1660, гэмт хэргийн шинжтэй 101 дуудлага, мэдээлэл байна. Мөн гэмт хэргийн шинжтэй 71 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 16 хэргийг нөхөн илрүүлжээ.

Үүнээс эрүүлжүүлэгдсэн хүний тоо 134, хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэл 74, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 46, хүний биед халдсан 57 хүн бүртгэгджээ.