ШУУРХАЙ: 13 настай охиныг хүчирхийлсэн гэх хэрэгт холбогдсон цагдаагийн алба хаагчийг нэг сар цагдан хорихоор боллоо

ШУУРХАЙ: 13 настай охиныг хүчирхийлсэн гэх хэрэгт холбогдсон цагдаагийн алба хаагчийг нэг сар цагдан хорихоор боллоо

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын дөрвөн албан хаагч 13 настай охинтой бэлгийн харилцаанд орсон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож, тэдний нэгийг өчигдөр /2024.04.04/ орой хойшлуулшгүйгээр цагдан хорьсон талаар бид мэдээлсэн билээ. 

Тэгвэл тус аймгийн шүүхээс хойшлуулшгүйгээр цагдан хорьсон цагдаагийн нэг алба хаагчийг үргэлжлүүлэн нэг сарын хугацаатайгаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэрийг дөнгөж сая гаргасан байна.