ШУУРХАЙ: Цагдаагийн алба хаагчид хүчирхийлүүлсэн байж болзошгүй охиныг Түр хамгаалах байранд хамгаалалтад авлаа

ШУУРХАЙ: Цагдаагийн алба хаагчид хүчирхийлүүлсэн байж болзошгүй охиныг Түр хамгаалах байранд хамгаалалтад авлаа

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын дөрвөн албан хаагч 13 настай охинтой бэлгийн харилцаанд орсон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байгаа билээ. 

Тэгвэл хохирогч хүүхдийг Сэлэнгэ аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын газрын Түр хамгаалах байранд хамгаалалтад авсан байна. Түүнийг хүүхэд хамгааллын хариу үйлчилгээнд хамруулж, сэтгэл зүй, эрүүл мэнд, эрх зүйн үйлчилгээ үзүүлж, аюулгүй байдлын хамгаалалтад аваад байгаа гэдгийг эх сурвалж мэдээллээ.