Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын дөрвөн албан хаагч 13 настай охинтой бэлгийн харилцаанд орсон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон гэх шалтгаанаар яллагдагчаар татаж, нэг сарын хугацаатайгаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл тухайн хэрэгт холбогдсон байж болзошгүй цагдаагийн гурван алба хаагчийг "цагдан хорих үндэслэл тогтоогдоогүй" гэх шалтгаанаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг прокуророос шүүхэд хүргүүлээгүй аж. Тэднийг яллагдагчаар татаагүй бөгөөд сэжигтнээр татан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа гэдгийг эх сурвалж мэдээллээ.