ШУУРХАЙ: Цагдаагийн алба хаагчийг "Бага насны хүүхдийг хүчиндэх" зүйл ангиар яллагдагчаар татаж, хорьсон гэж шүүхээс мэдээллээ

ШУУРХАЙ: Цагдаагийн алба хаагчийг "Бага насны хүүхдийг хүчиндэх" зүйл ангиар яллагдагчаар татаж, хорьсон гэж шүүхээс мэдээллээ

Сэлэнгэ аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг /Бага насны хүүхдийг хүчиндэх/ гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татагдсан Э-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай саналыг Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн.

Тус шүүх прокурорын саналыг 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хянан хэлэлцэж, яллагдагч Э-д Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

14.9 дүгээр зүйл. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ

  • 2.Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийн яллагдагчид дараах үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болно гэж заажээ.