Шүүхээс сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхийг түдгэлзүүлж шийдвэрлэлээ

Шүүхээс сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхийг түдгэлзүүлж шийдвэрлэлээ

Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Н.Өнөрцэцэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор “Зариг.мн” сайтын нэрийн өмнөөс эрхлэгч, сэтгүүлч мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхийг түүнд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх хүртэл түдгэлзүүлэх саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр ирүүлсэн.

Шүүх саналыг хүлээн авч хянан хэлэлцээд яллагдагчийн холбогдсон гэмт хэргийн шинж, яллагдагчийн хувийн байдал болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх нөхцөлийг хангах зорилгоор яллагдагч Н.Өнөрцэцэгт  холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж дуусах хүртэл хугацаанд сэтгүүлч мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхийг түдгэлзүүлж шийдвэрлэв.