Орон сууцны жижиг талбайд 159 муур, долоон нохой тэжээж байсан хосуудад Францын шүүх 1 жилийн ял оноожээ

Орон сууцны жижиг талбайд 159 муур, долоон нохой тэжээж байсан хосуудад Францын шүүх 1 жилийн ял оноожээ

Францын Ницца хотын шүүх 80 м2 талбайтай байранд 159 муур, долоон нохойтой амьдарч байсан хосуудын тэжээвэр амьтан тэжээхийг хориглож, мөн 68 настай эмэгтэй болон түүний 52 настай хамтрагч нарт 1 жилийн тэнсэн харгалзах ял оноожээ. Тодруулбал, тэдний хөршүүдийнх нь гомдлын дагуу цагдаа нар тэдний гэр очиход амьтдын амьдрах боломжгүй нөхцөлийг олж илрүүлжээ. Мөн олон муур, нохой өвдөж, бэртэж, хоол тэжээлийн дутагдалд орж, шингэн алдаж, угаалгын өрөөнд дөрвөн амьтан үхсэн байжээ. Харин гэрийн эзэгтэй тэжээвэр амьтан тэжээх хоригийг шударга бус гэж үзэж, давж заалдахаар болжээ. 

Эх сурвалж: BBC