"Ардчилсан намын 34 жилийн ой"-н баярын хуралд Францын элчин сайд Себастиен Сүрүн хүрэлцэн, ирж оролцжээ

"Ардчилсан намын 34 жилийн ой"-н баярын хуралд Францын элчин сайд Себастиен Сүрүн хүрэлцэн, ирж оролцжээ

Одоогоос 34 жилийн өмнө буюу 1990 оны дөрөвдүгээр 07-ны өдөр Ардчилсан нам албан ёсоор байгуулагдаж байжээ. Иймд жил бүр энэ өдрийг “Ардчиллын өдөр” болгон тэмдэглэж ирсэн байна. Тодруулбал, өнөөдөр /2024.04.07/ Ардчилсан намын албан ёсоор байгуулагдсан өдрийг тохиолдуулж, тус намын баярын хурал, бусад арга хэмжээ болж байгаа аж. 

Тус баярын хурлын арга хэмжээнд АН-ын ахмад, дунд, залуу үеийн төлөөллийн гишүүд нь ирж оролцож байгаа аж. Мөн Франц улсаас Монгол Улсад суугаа онц, бөгөөд бүрэн эрхт элчин сайд Себастиен Сүрүн АН-ын баярын хуралд хүрэлцэн ирж оролцсон байна. Тус арга хэмжээнд оролцсон тухай мэдээллийн хариу болгож тэрбээр, "2024 он бол Европ, Монгол зэрэг олон орны сонгуулийн чухал жил. Ардчиллыг хүчирхэг байлгахад нээлттэй, мэдээлэл сайтай мэтгэлцээн, сонгогчдын оролцоо чухал" хэмээн жиргэжээ.