ШУУРХАЙ: "Бага насны хүүхдийг хүчирхийлсэн байж болзошгүй" хэрэгт холбогдоод буй Сэлэнгэ аймгийн цагдаагийн гурван алба хаагчийг өнөөдөр цагдан хорьжээ

ШУУРХАЙ: "Бага насны хүүхдийг хүчирхийлсэн байж болзошгүй" хэрэгт холбогдоод буй Сэлэнгэ аймгийн цагдаагийн гурван алба хаагчийг өнөөдөр цагдан хорьжээ

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын дөрвөн албан хаагч 13 настай охиныг хүчирхийлсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож, улмаар уг асуудалтай холбоотойгоор ЦЕГ-ын дарга Т.Сүхболд өнгөрөгч Пүрэв гараг /2024.04.04/-т Сэлэнгэ аймагт ажилласан байдаг. Улмаар нэг албан хаагчийг хойшлуулшгүйгээр цагдан хорьж, мөн Сэлэнгэ аймгийн цагдаагийн дарга тэргүүтэй албан тушаалтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг. 

Тэгвэл өнөөдөр /2024.04.07/ 19:30 цагт хэрэгт холбогдоод буй цагдаагийн гурван алба хаагчийг хойшлуулшгүйгээр 48 цагийн хугацаатай цагдан хорьсон байна. Улмаар 48 цагийн хугацаанд тэднийг 1 сар цагдан хорих саналаа шүүхэд гаргахаар болсон талаар бидэнд эх сурвалж мэдээллээ.