ШУУРХАЙ: 13 настай охиныг хүчирхийлсэн гэх хэрэгт холбогдсон цагдаагийн алба хаагчдын хэргийг АТГ-т шалгуулахаар прокурорт ханджээ

ШУУРХАЙ: 13 настай охиныг хүчирхийлсэн гэх хэрэгт холбогдсон цагдаагийн алба хаагчдын хэргийг АТГ-т шалгуулахаар прокурорт ханджээ

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын дөрвөн албан хаагч 13 настай охиныг хүчиндсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож, улмаар уг хэргийг ЦЕГ-ын дотоод хяналт, шалгалтын газар, Мөрдөн байцаах албаны тусгай субьекттэй тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа билээ.

Тэгвэл ЦЕГ-аас Улсын ерөнхий прокурорын газарт уг хэргийг АТГ руу шилжүүлэх саналаа өгсөн аж. Учир нь олон нийтийг сэрдхийлгэсэн уг хэргийг харьяалал тогтоолгон хөндлөнгийн хяналттайгаар мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэх саналаа өгчээ. Маргааш буюу дөрөвдүгээр сарын 08-ны өдөр УЕПГ-аас АТГ руу шилжүүлэх эсэхийг шийдэх байх гэдгийг эх сурвалж мэдээллээ.