АН-аас гарч Монголын либерал намын дарга болсон Д.Пүрэвдаваа, МАН-ын удирдлагуудтай уулзаж, "АН-ын саналыг хувааж өгье" гэсэн үү

АН-аас гарч Монголын либерал намын дарга болсон Д.Пүрэвдаваа, МАН-ын удирдлагуудтай уулзаж, "АН-ын саналыг хувааж өгье" гэсэн үү

Баянзүрх дүүргийн Засаг дарга асан Д.Пүрэвдаваа өөрийн хүсэлтээр АН-ын гишүүнчлэлээс татгалзсан талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Тодруулбал, тэрбээр өнгөрсөн гуравдугаар сард /2024.03.06/-т Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь АН-ын бүлэгт гаргасан албан бичигтээ "Д.Пүрэвдаваа миний бие өөрийн хүсэлтээр Ардчилсан намын гишүүнчлэлээс татгалзсан тул цаашид тус бүлэгт хамаарч, бүлгийн аливаа үйл ажиллагаанд оролцохгүй болохоо үүргээр илэрхийлж байна" гэсэн юм. 

Учир нь тэрбээр Монголын либерал намыг удирдахаар болсон байдаг. Тэгвэл Монголын либерал намыг удирдахаар болсон тэрбээр МАН-ын нэр бүхий удирдлагуудтай саяхан уулзаж, "АН-ын саналыг хувааж өгье" гэх саналыг тавьсан байж магадгүй тухай мэдээлэл байна.

Д.Пүрэвдаваа нь жижиг намыг удирдах болсон нь шинээр батлагдсан “УИХ-ын сонгуулийн тухай” хууль дэхь "Хоёр сая орчим сонгогчоос “намын нэр, нэр дэвшигчдийнхээ авсан 60 гаруй мянган хүний саналын нийлбэрээр буюу 4 хувийн үзүүлэлтээр “ногоон гэрэл”-ээр парламентын гишүүн болох заалтыг ашиглах зорилготой нь холбоотой юм. Энэ талаар ЭНД дарж уншина уу.