С.Одонтуяа: Хүчирхийлэлд өртсөн охины ар гэр цагдаагаас тусламж хүссэн ч цагдаа нар олж авсан мэдээллээ ашиглаж энэ хэргийг үйлдсэн

С.Одонтуяа: Хүчирхийлэлд өртсөн охины ар гэр цагдаагаас тусламж хүссэн ч цагдаа нар олж авсан мэдээллээ ашиглаж энэ хэргийг үйлдсэн

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын дөрвөн албан хаагч 13 настай охиныг хүчиндсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байгаа билээ. Тэгвэл тус хэрэгт холбоотойгоор УИХ-ын гишүүн С.Одонтуяа байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр "Хамгийн жигшүүртэй асуудал нь хохирогч охины ар гэр цагдаагийн байгууллагаас тусламж хүссэн байдаг. Тусламж хүссэн байхад туслах үүргээ гүйцэтгэхийн оронд өөрт байгаа мэдээллийг буруугаар ашиглаж, жигшүүрт хэргийг үйлдсэн нь маш ноцтой асуудал. Өнөөдөр Монгол Улсад гэмт хэрэгтнүүдээс иргэдийг хэн хамгаалах вэ гэдэг нь эргэлзээтэй болчихлоо. Цагдаа хамгаалахгүй юм бол өөр хэн хамгаалах вэ. Цагдаа нь иргэдийнхээ эсрэг гэмт хэрэг үйлдээд байна. Манай намаас байгуулагдаж буй Ажлын хэсэг нь зөвхөн энэ хэрэгт ажиллахаас илүү цаашид ийм гэмт хэрэг гарахгүй байх талд анхаарч ажиллана" гэлээ.