Баянгол дүүрэгт мөрийтэй тоглоом зохион байгуулсан хятадын иргэнд холбогдох хэргийг шалгаж дуусчээ

Баянгол дүүрэгт мөрийтэй тоглоом зохион байгуулсан хятадын иргэнд холбогдох хэргийг шалгаж дуусчээ

Баянгол дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Улаанцав” нэртэй зочид буудалд гадаадын иргэд мөрийтэй тоглоом зохион байгуулсан байж болзошгүй гэмт хэргийн шинжтэй үйлдлийг цагдаагийн байгууллагаас энэ оны нэгдүгээр сарын 24-ний өдөр илрүүлсэн байдаг.

Тэгвэл тус хэргийг шалгаж дуусаад хэргийг прокурорт шилжүүлсэн байна. Тодруулбал, Баянгол дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах зочид буудалд 2024 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн M.Z мөрийтэй тоглоом зохион байгуулсан үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.