Нууцын хэрэг хөтлөгчөөр ажиллаж байсан албан тушаалтан байлдааны галт хэрэгслийг хувьдаа завшсан хэрэгт холбогджээ

Нууцын хэрэг хөтлөгчөөр ажиллаж байсан албан тушаалтан байлдааны галт хэрэгслийг хувьдаа завшсан хэрэгт холбогджээ

Зэвсэгт хүчний дугаар ангид нууцын хэрэг хөтлөгчөөр ажиллаж байсан албан тушаалтан нь байлдааны галт хэрэгслийг хувьдаа авч завшсан гэмт хэрэгт холбогджээ. 

Тодруулбал, Дархан-Уул аймгийн прокурорын газраас Зэвсэгт хүчний дугаар ангид нууцын хэрэг хөтлөгчөөр ажиллаж байсан Г.Б нь өөрт нь итгэмжлэн хариуцуулсан байлдааны галт хэрэгслийг хувьдаа авч завшсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 28.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /Цэргийн эд хөрөнгө, байлдааны галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодисыг зарах, үрэгдүүлэх, завших/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. 




Улаанбаатарт 21 градус дулаан байна

3 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

3 цагийн өмнө