Бага насны хүүхдээ зодож, удаа дараа хэрцгий харьцаж байсан нэр бүхий иргэдэд прокуророос яллах дүгнэлт үйлджээ

Бага насны хүүхдээ зодож, удаа дараа хэрцгий харьцаж байсан нэр бүхий иргэдэд прокуророос яллах дүгнэлт үйлджээ

Бага насны хүүхдээ зодож, удаа дараа хэрцгий харьцаж байсан нэр бүхий иргэдэд холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлджээ. 

Тодруулбал, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас иргэн М.Г, Р.А нар нь 6 настай хүүхдээ үл ялих зүйлээр шалтаглан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, удаа дараа хэрцгий харьцаж, бие махбодын болон сэтгэл санааны шаналал, зовуурь үүсгэсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах/-т зааснаар яллах дүгнэлт  үйлдэн тус дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлсэн байна.