“Миний” дэлгүүрийн агуулахад гарсан галыг унтраахаар ажиллаж байсан нэг алба хаагч амиа алдлаа

“Миний” дэлгүүрийн агуулахад гарсан галыг унтраахаар ажиллаж байсан нэг алба хаагч амиа алдлаа

Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны шинэ буудалд “Миний” дэлгүүрийн агуулахад өнөөдөр 10:28 цагт гал гарч, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, СХД-ийн онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29, 26 дугаар ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж байгаа талаар бид мэдээлсэн билээ. 

Тэгвэл гал түймрийг унтраахаар ажиллаж байсан онцгой байдлын нэг алба хаагч амиа алдсан харамсалтай явдал боллоо. Мөн галын улмаас хоёр алба хаагч эмнэлэгт хүргэгдэж, нэг алба хаагч бэртсэн байна. 

Энэ талаар НОБГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Д.Мөнхсайхан "Гал түймэр унтраах явцад алга болсон Чингэлтэй дүүргийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн аврагч, гал сөнөөгчийг амь хохирсон байдалтай оллоо. Мөн хоёр албан хаагч хөнгөн бэртэж, эмнэлгийн анхан шатны тусламж авсан" гэлээ.