"Амиа алдсан алба хаагч тэтгэвэрт гарах өргөдлөө удаа дараа өгсөн ч хүлээж аваагүй" гэж түүний ар гэрийн хүн мэдэгдлээ

"Амиа алдсан алба хаагч тэтгэвэрт гарах өргөдлөө удаа дараа өгсөн ч хүлээж аваагүй" гэж түүний ар гэрийн хүн мэдэгдлээ

Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны шинэ буудал дахь “Миний” дэлгүүрийн агуулахад гал гарч, энэ үеэр Онцгой байдлын нэг алба хаагч амь насаа алдсан харамсалтай хэрэг өнөөдөр /2024.04.08/ гарлаа. 

Амиа алдсан алба хаагч нь Онцгой байдлын байгууллагад 20 гаруй жил ажилласан ам бүл зургуулаа амьдардаг бөгөөд бага насны таван хүүхэдтэй нэгэн байжээ. Энэ талаар амиа алдсан алба хаагчийн эгч, "Дүүгийн маань тэтгэвэрт гарах хугацаа нь болсон байсан. 2023 оны есдүгээр сараас тэтгэвэрт гарах өргөдлөө өгсөн ч хүлээж аваагүй. Хэрвээ хүсэлтийг хүлээгээд авсан бол өнөөдөр таван хүүхэдтэйгээ элэг бүтэн байх байсан" гэж мэдэгдлээ.