"Нас барсан албан хаагч нь онцгой байдлын байгууллагад 20 гаруй жил ажилласан, бага насны таван хүүхэдтэй нэгэн байсан" гэж мэдэгдлээ

"Нас барсан албан хаагч нь онцгой байдлын байгууллагад 20 гаруй жил ажилласан, бага насны таван хүүхэдтэй нэгэн байсан" гэж мэдэгдлээ

Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны шинэ буудал дахь “Миний” дэлгүүрийн агуулахад гал гарч, энэ үеэр Онцгой байдлын нэг алба хаагч амь насаа алдсан харамсалтай хэрэг өнөөдөр /2024.04.08/ гарлаа. 

Энэ талаар ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн, "Өнөөдөр 10.28 цагт Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 20 дугаар хороонд гал түймэр гарсан дуудлагаар онцгой байдлын алба хаагчид албан үүргээ гүйцэтгэсэн. Гурван давхар барилга галд өртсөн. Галын тархалтыг 12.40 цагт унтрааж, 15.00 цагт галыг бүрэн унтраасан.

Энэ үеэр онцгой байдлын нэг албан хаагч албан үүргээ гүйцэтгэж байгаад харамсалтайгаар амь насаа алдлаа. Амь насаа алдсан албан хаагчийн ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье. Нас барсан албан хаагч нь онцгой байдлын байгууллагад 20 гаруй жил ажилласан. Ам бүл зургуулаа бага насны таван хүүхэдтэй албан хаагч байсан. Бусад алба хаагчийн биеийн байдал хэвийн байгаа" гэж мэдэгдлээ.