"Өөрийн болон хамаарал бүхий хүмүүсийн дансаар койн арилжаалсан. Мөнгө угаасан" гэх хэргийг шүүхэд шилжүүллээ гэж мэдэгджээ

"Өөрийн болон хамаарал бүхий хүмүүсийн дансаар койн арилжаалсан. Мөнгө угаасан" гэх хэргийг шүүхэд шилжүүллээ гэж мэдэгджээ

Нийслэлийн прокурорын газраас "Их бит" ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал О.Мөнхжин, гүйцэтгэх захирал Б.Гантиг нарыг үгсэн тохиролцож, мөнгө угаасан хэрэгт буруутай гэж үзэн холбогдох хэргийг нь Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Энэ талаар УЕПГ-ын албан ёсны мэдээлэлд, “И” ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал О.М, гүйцэтгэх захирал Б.Г нар нь гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, нэр бүхий койны үнэ цэнэд нөлөөлөх нийтийн хүртээл болоогүй дотоод мэдээллийг ашиглан өөрийн болон хамаарал бүхий хүмүүсийн дансаар койн арилжаалсан. мөнгө угаасан, худал мэдэгдэл хийж олон нийтийг төөрөгдүүлэн, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаанд арилжааг урвуулан ашигласан гэх хэрэгт Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ" гэжээ.