Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүн дайрч, амь насыг нь хохироогоод, зугтжээ

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүн дайрч, амь насыг нь хохироогоод, зугтжээ

Өнгөрсөн ням гарагт буюу энэ сарын 7-ны өдрийн 20:14 цагт “Өмнөговь аймгийн Баяндалай сум чиглэлийн автозам дээр хүн хэвтэж байна” гэсэн дуудлага мэдээлэл тус аймгийн цагдаагийн газарт иржээ. Цагдаагийн газрын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн хэргийн газарт хойшлуулшгүйгээр ажиллагаа явуулахад Баяндалай сум явах замын 8 дахь км-ийн замд иргэн Э зам тээврийн осолд өртсөн байж болзошгүй нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогджээ.

Албаныхан эрэн сурвалжлах ажиллагаа явуулсны дүнд иргэн Т согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осол гаргаж, улмаар хэргийн газрыг орхин, зугтаасан байж болзошгүй үйлдлийг тогтоон мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа аж. Иймд иргэд та бүхэн анхаарал болгоомжтой байж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулж байна.




Өнөөдөр морь өдөр

3 цагийн өмнө