МҮХАҮТ-ийн Гүйцэтгэх захирал Т.Дүүрэн "Сонгуулийн далд сурталчилгаа" хийж, зурагт хуудсаа автомашинууд дээр үлдээв үү

МҮХАҮТ-ийн Гүйцэтгэх захирал Т.Дүүрэн "Сонгуулийн далд сурталчилгаа" хийж, зурагт хуудсаа автомашинууд дээр үлдээв үү

Энэ жилийн УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт ирэх зургадугаар сарын 26 /2024.06.26/-ны өдөр орон даяар явагдана. Сонгуулийн албан ёсны сурталчилгаа ирэх зургадугаар сард эхлэх хуулийн зохицуулалттай. 

Харин энэ удаагийн УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр горилж буй иргэд далд байдлаар сонгуулийн сурталчилгааны ажилдаа ороод байгаа гэхэд болно. Тухайлбал, телевизийн хэлэлцүүлэг, олон нийтийн сүлжээнд элдэв асуудалд байр сууриа илэрхийлэх болсон улс төрчдийг иргэд анзаарч байгаа байх. 

Тэгвэл Монгол Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн сонгуулийн далд сурталчилгаа хийж байж болзошгүй байна. 

Учир нь МҮХАҮТ-ийн Гүйцэтгэх захирал Т.Дүүрэнгийн зурагт хуудас бүхий "Personal MBA" сургалтанд яагаад хамрагдах ёстой вэ? гэсэн агуулгатай сурталчилгааны материалыг Баянзүрх дүүргийн 26, 36 дугаар хорооны гадна зогсоол байх автомашинууд дээр орхиж явсан байна. Энэ асуудалд зарим иргэд "сонгууль эхэлжээ" гэсэн байр суурийг илэрхийлж байна. 




Өнөөдөр морь өдөр

5 цагийн өмнө