Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд шашны зан үйл хийж зориуд гал тавьсан хэрэг гарчээ

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд шашны зан үйл хийж зориуд гал тавьсан хэрэг гарчээ

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өнөөдөр зориудаар гал тавьсан хэрэг гарчээ. 

Тодруулбал, цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд үл таних хүн шашны зан үйл хийж зориуд гал тавьсан гэдгийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэн цахим хуудсаараа дамжуулан мэдээлжээ. Тус мэдээлэлд дурдсанаар хүрээлэнгийн ажилтнууд шуурхай ажиллаж галыг бага дээр нь түргэн унтрааж, дээрх хүний мэдээллийг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.