Н.Өнөрцэцэг: Би дуугарах, ярих юм бол буцаад шоронд хоригдох гээд байна

Н.Өнөрцэцэг: Би дуугарах, ярих юм бол буцаад шоронд хоригдох гээд байна

Н.Өнөрцэцэгийг сэтгүүлчээр ажиллах эрхийг түдгэлзүүлсэн шийдвэрт гаргасан гомдлыг шүүх хүлээн аваагүй талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл үүнтэй холбоотойгоор Сэтгүүлч Н.Өнөрцэцэг,  түүний өмгөөлөгч болон Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл өнөөдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн гадна эсэргүүцлээ илэрхийллээ. Энэ үеэр сэтгүүлч Н.Өнөрцэцэг "Би дуугарах, ярих л юм бол буцаад шоронд хоригдох гээд байна аа. Хэрвээ би хоригдвол үр хүүхэд, хөгшин настай ээж аав маань яалтай вэ" хэмээлээ.