"Миний" дэлгүүрийн захирал С.Саруул: Гал манай дэлгүүрээс биш B1 давхраас гарсан

"Миний" дэлгүүрийн захирал С.Саруул: Гал манай дэлгүүрээс биш B1 давхраас гарсан

Чингэлтэй дүүргийн долдугаар хороо, Баянхошууны шинэ буудал дахь “Миний” дэлгүүрийн агуулахад гал гарч, энэ үеэр Онцгой байдлын нэг алба хаагч амь насаа алдсан харамсалтай хэрэг өчигдөр /2024.04.08/ гарсан билээ. Энэ талаар "Миний" дэлгүүр ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Саруул мэдээлэл өглөө.

Тэрбээр " Шатсан обьект нь манай агуулах биш. Гурван давхар обьект юм. Өөдөөс нь харахад нэг давхар, араас нь харахад B1, B2 давхартай. Манай 127 дугаар салбар дээд талын давхрыг түрээсэлж дэлгүүрийн үйл ажиллагаа явуулдаг. Гуравдугаар сарын 08-ны өдөр дэлгүүрийн үйл ажиллагаа хэвийн эхэлсэн. 10:25 минут орчимд B1 давхраас утаа гарч эхэдлсэн. Маш их хэмжээний утаа гарсан. Бид ажилчид болон худалдан авагчдаа яаралтай гаргасан. Гарч ирээд B1 давхрын ажилчнаас "Дуудлага өгсөн үү" гэж асуухад "Өгсөн" гэсэн.

Ойролцоогоор 15 орчмын дараа гал унтраах, аврах ангийнхан ирсэн. Манай дэлгүүр нэг давхарт үйл ажиллагаа явуулдаг. Цахилгааны холболт ерөнхий барилгаасаа тусдаа гаднаас их үүсвэртэй. Онцгой байдлын ерөнхий газрын галын шинжээч галын эх үүсвэрийг тогтоох гэж ажиллаж байна. Манай дэлгүүрээс гал гарч эхлээгүй. Гэхдээ ажил үүргээ гүйцэтгэж явж байгаад амиа алдан алба хаагчийн гэр бүл, хамт олонд нь эмгэнэл илэрхийлье. Онцгой байдал, цагдаагийн ерөнхий газартай хэргийн ажиллагааны талаар хамтран ажиллаж, туслалцаа үзүүлэхэд бэлэн. 

Манайх хуваарьт үзлэг, засваруудтай.  Дэлгүүр цахилгааны стандартаар угсрагддаг. Энэ үүднээс цахилгаанаа гаднаас авдаг, цахилгааны утаснууд үндсэн барилгаасаа тусдаа. Манай компанийн цахилгаан инженерүүд маань өчигдөр шатсан барилгад ажиллахад манай талаас асуудалгүй байсан. Бид гал гарсан барилга руу ороогүй. Урьдчилсан байдлаар нэлээн их хохирол амссан гэх мэдээлэлтэй байна" гэв.