АНУ руу шууд нислэг үйлдэхээр түрээсээр авч буй "Боинг 787-9" агаарын хөлгийг "Мөнххаан" гэж нэрлэхээр болжээ

АНУ руу шууд нислэг үйлдэхээр түрээсээр авч буй "Боинг 787-9" агаарын хөлгийг "Мөнххаан" гэж нэрлэхээр болжээ

МИАТ ТӨХК болон AerCap компаниуд 2023 оны тавдугаар сард хоёр ширхэг Боинг 787-9 /Dreamliner/ төрлийн агаарын хөлгийг үйл ажиллагааны урт хугацааны түрээсээр авах гэрээ байгуулсан байдаг.

Гэрээний дагуу эхний 787-9 агаарын хөлгийг өнгөрсөн оны наймдугаар сард /2023.08.11/ хүлээн авсан бол хоёр дахь агаарын хөлгийг энэ сарын 17-ны өдөр /2024.04.17/ хүлээн авахаар болсон байна. АНУ-ын чиглэлд нислэг үйлдэхээр төлөвлөж байгаа тухайн боинг 787-9 агаарын хөлгийг "Мөнххаан" гэж нэрлэхээр болсон гэдгийг эх сурвалж мэдээллээ. Тухайн хөлгийг түрээлэж авснаар АНУ руу хоёр дахин хямд үнээр, 2-3 дахин бага хугацаанд нисдэг болох юм. Цаашид тухайн хөлгөөр Австрали, Канад зэрэг улс орон руу шууд нислэг үйлдэхээр төлөвлөж байгаа ажээ.