Хадгалалтын хугацаа дууссан, хаяг шошгын зөрчилтэй бүтээгдэхүүн худалдаалж байсан зөрчлийг илрүүлжээ

Хадгалалтын хугацаа дууссан, хаяг шошгын зөрчилтэй бүтээгдэхүүн худалдаалж байсан зөрчлийг илрүүлжээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Салбарын хяналтын газраас зохион байгуулж буй “Хүнсний аюулгүй байдал” сэдэвт арга хэмжээний хүрээнд нийслэлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Бөхийн өргөөний автобусны буудалд байрлах зургаан ТҮЦ-ийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалтын удирдамжийн хүрээнд хяналт шалгалт хийсэн талаар ХХААХҮЯ-наас мэдээллээ.

Шалгалтаар зөвшөөрөлгүй цэгт хадгалалтын болон хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн, хаяг шошгын зөрчилтэй бүтээгдэхүүн худалдаалсан, газар эзэмших болон ашиглах хууль ёсны гэрээгүй, худалдаа үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан зэрэг зөрчлүүд илэрсэн байна. Улмаар Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу арга хэмжээ авжээ. Мөн Баянзүрх дүүргийн дүүргийн Газар зохион байгуулалтын 2 дугаар албанд дээрх ТҮЦ-ийг нүүлгэх, газар чөлөөлөх талаар албан бичиг хүргүүлсэн байна.