"АНУ-ын виз мэдүүлэхэд 14-өөс доош насны хүүхдүүд ч ярилцлагын цаг товлодог болно" гэж ЭСЯ-наас мэдэгдлээ

"АНУ-ын виз мэдүүлэхэд 14-өөс доош насны хүүхдүүд ч ярилцлагын цаг товлодог болно" гэж ЭСЯ-наас мэдэгдлээ

Бүх виз мэдүүлэгч, ялангуяа бага насны хүүхдүүд ярилцлагын цаг заавал товлох шаардлагатайг Монгол дахь АНУ-ын Элчин сайдын яамнаас мэдээллээ. Тодруулбал,  ирэх сарын 1-нээс эхлэн бүх виз мэдүүлэгч заавал ярилцлагын цаг товлосон байх шаардлагатай болжээ. Үүнд 14-өөс доош насны хүүхдүүд хамаарах юм байна.

Ярилцлагын цаг товлоогүй хүүхдийн визийн мэдүүлгийг Элчин сайдын яам хүлээн авахгүй аж. 14-өөс доош насны хүүхдүүд биечлэн ярилцлагад ирэх шаардлагагүй ч хүүхдийн визийн мэдүүлгээ өгөхөд заавал хүүхдийн нэр дээр ярилцлагын цаг товлосон байх юм. Зарим тохиолдолд консулын зүгээс хүүхдээ биечлэн авч ирэхийг шаарддаг. Шинэ журам нь хэрэгжиж эхэлснээс хойш ярилцлагын цаг, эсвэл ярилцлагагүйгээр виз мэдүүлэх хөтөлбөрийн цаг товлосон бүх виз мэдүүлэгчид үйлчилнэ. Уг журмын дагуу хэрхэн виз мэдүүлэх дэлгэрэнгүй зааварчилгааг дараах www.ustraveldocs.com/mn/mn/interview-waiver цахим хуудсаас авах боломжтой юм байна.