УИХ-ын чуулганы хуралдаанаар “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Энэхүү төсөл нь автомашины нүүрсэн яндан болон нүүрсэн яндангийн хаягдлыг улсын хилээр гаргахыг хориглосон барааны жагсаалтад оруулах агуулгатай юм.
Тогтоолын төслийн талаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн танилцуулав. Тэрбээр "Автомашины хөдөлгүүрээс ялгарах утаанд онц аюултай нүүрстөрөгчийн дутуу исэл (СО), нүүрс устөрөгч (НС), азотын исэл (NOx ), хортой бохирдуулагч, утаа үүсгэгч бодисууд, хүхрийн исэл, тоосонцор, хар тугалганы нэгдлүүд, альдегид, бензапирен болон бусад 200 гаруй химийн хорт бодис агуулагддаг. Эдгээр бодис катализаторгүй тохиолдолд шууд агаар мандалд цацагдаж ноцтой аюулд хүргэдэг учраас катализаторыг салгаж авах, зарах, хулгайлах зөрчил нь хүн болон хүрээлэн буй орчны эсрэг хийж буй онц аюултай үйлдэл гэж олон улсад үздэг. Улмаар тогтоолын төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.