ВИДЕО: Туркийн Анталия мужид дүүжин тээврийн бүхээг эвдэрсний улмаас хүмүүс өндрөөс унасан хэрэг гарчээ

ВИДЕО: Туркийн Анталия мужид дүүжин тээврийн бүхээг эвдэрсний улмаас хүмүүс өндрөөс унасан хэрэг гарчээ

Турк улсын Анталия мужид дүүжин тээврийн бүхээг эвдэрсний улмаас өндрөөс хүмүүс унаж, нэг хүн амиа алдаж, долоон хүн гэмтсэн хэрэг өнөөдөр /2024.04.13/ гарсан байна. 

Тодруулбал, дүүжин тээврийн холбогч шон тодорхойгүй шалтгааны улмаас эвдэрч, чулуурхаг жалга руу хүмүүс унасан гэж таамаглаж байгаа ба гэмтсэн хүмүүсийн дунд хүүхэд байгаа аж. Туркийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр "эмч нар шархадсан хүмүүсийг зөөж байхад уулын энгэрт тасарсан кабелийн үзүүрт дүүржин тээврийн бүхээг ганхаж байгааг харуулсан байна. Энэхүү ослын улмаас дүүжин тээврийн бүхээгт гацсан 184 хүнийг аврахаар шөнийн хараагаар тоноглосон нисдэг тэргүүдийг дуудсан гэж Анталия хотын дарга М.Бочек мэдэгджээ.

Эх сурвалж: Mirror