Ц.Элбэгдорж: "Эрдэнэт үйлдвэр"-ийг эмчилгээ үйлчилгээнд орох саалийн үнээ болсон гэж би андуурч хэлсэн /ВИДЕО/

Ц.Элбэгдорж: "Эрдэнэт үйлдвэр"-ийг эмчилгээ үйлчилгээнд орох саалийн үнээ болсон гэж би андуурч хэлсэн /ВИДЕО/

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн оролцсон "Улаанбаатараас ярьж байна" нэвтрүүлгийн үеэр ярьсан зүйлс нь өдгөө олны анхаарлыг татсан, нийгмийн сэдэв болоод буй.

ВИДЕО:

Түүний оролцсон уг нэвтрүүлгийн үеэр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нь "Эрдэнэт үйлдвэр"-ийн талаар ярихдаа "Тус үйлдвэр нь эмчилгээ үйлчилгээнд орох саалийн үнэ болсон" талаар ярьж буй бичлэг гардаг.  Тодруулбал, тэрбээр энэ талаар "Эрдэнэт үйлдвэр нь тал нутгийн өвсөнд цадсан, тарган цатгалан саалийн үнээ байсан цаг бий. Харин одоо бол хөгширсөн, эмчилгээ, үйлчилгээ шаардлагатай саалийн үнээ болсон" гэдгийг чуулганы хуралдааны үеэр хэлж буй бичлэг гардаг. Тэгвэл Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нь саяхан "Лхагвагийн тойм" нэвтрүүлэгт оролцох үеэрээ энэ талаар ярихдаа  "Эрдэнэт үйлдвэр"-ийг "Эмчилгээ үйлчилгээнд орох саалийн үнээ болсон" гэж би андуурч хэлсэн байна лээ. Л.Оюун-Эрдэнэ хүний үгийн алдаан дээр ашиглаж байна гэх агуулгатай зүйлийг хэлсэн байна. Магадгүй тэрбээр тухайн үед чуулганы хуралдааны үеэр зориуд "Эрдэнэт үйлдвэр"-ийг эмчилгээ, үйлчилгээ шаардлагатай саалийн үнээ болсон гэж хэлэв үү, эсвэл зориуд олон нийтэд "Эрдэнэт үйлдвэр"-ийг үнэгүйдсэн гэдэг ойлголтыг төрүүлэхийн тулд ийм зүйлийг ярьж байсан уу гэдэг нь өдгөө анхаарал татаж байна.