ВИДЕО: Галт тэрэгний урдуур автомашинтайгаа орж мөргөлдсөн осол гарчээ

ВИДЕО: Галт тэрэгний урдуур автомашинтайгаа орж мөргөлдсөн осол гарчээ

Дархан-2 өртөө-Шарын гол хоорондын замын 11км-ын 5 зуутад байрлах авто замын гарамд уржигдар орой 21:11 цагт 3501-р галт тэрэгний урдуур "Субару" маркийн улаан өнгийн суудлын 99-47 ОРА автомашин амжина гэж ороод мөргүүлсэн ноцтой осол гаргажээ.

Автомашины жолооч хөнгөн гэмтэлтэй эмнэлэгт эмчлүүлж байгаа бол, хажууд нь сууж явсан эмэгтэй сэхээнд биеийн байдал хүндхэн байна. Ард явсан хоёр охины бие харьцангуй хэвийн байгаа ажээ. Гармын дохионууд авто машины хөдөлгөөнд хориглосон заалттай, зарлан мэдээлэх төхөөрөмж мэдэгдэх хонх, чиглэл заагч хэвийн ажиллаж, гармын жижүүр зам дээр дохиотой зогсож байхад уг машин зогсож байсан автомашинуудын урдуур тойрон гарч галт тэргэнд мөргүүлсэн байна.