“Хэрлэн” голоор гарч байсан “Зил-131” машин усанд живжээ

“Хэрлэн” голоор гарч байсан “Зил-131” машин усанд живжээ

Нийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр хороо ачааны автомашин "Хэрлэн” голын усанд живсэн тухай дуудлагыг 04.14-ний өдрийн 11:07 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчдыг очиход иргэн Т-ын улсын дугааргүй “Зил-131” загварын ачааны автомашин “Хэрлэн” голоор гарч байгаад живсэн байсныг ажиллаж, татан гаргасан талаар ОБЕГ-аас мэдээллээ.