ФОТО: “Алтайн хүдэр”-ийн гүйцэтгэх захирал Х.Бат-Эрдэнээс тайлбар мэдүүлэг авахаар Эрүүгийн цагдаагийн албанд авчирлаа

ФОТО: “Алтайн хүдэр”-ийн гүйцэтгэх захирал Х.Бат-Эрдэнээс тайлбар мэдүүлэг авахаар Эрүүгийн цагдаагийн албанд авчирлаа

“Алтайн хүдэр” ХХК-ийн эзэн "Баян" гэх Р.Базарааг дөнгөж сая /2024.04.15/ Цагдаагийн байгууллагаас баривчилсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Түүнийг сонгуульд нэр дэвших магадлалтай улстөрчийг хууль бусаар санхүүжүүлж байсан байж болзошгүй гэх үндэслэлээр ийнхүү саатуулсан талаар эх сурвалж мэдээллээд байгаа юм.

ВИДЕО:

Тэгвэл дөнгөж сая “Алтайн хүдэр”-ийн гүйцэтгэх захирал Х.Бат-Эрдэнээс тайлбар мэдүүлэг авахаар Эрүүгийн цагдаагийн албанд авч ирээд байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Р.Базараагийн хамааралтай "Тээвэр хөгжлийн банк", "Алтайн хүдэр", "Бүрдэл майнинг" зэрэг аж ахуйн нэгж, гэрт нь Эрүүгийн цагдаагаас нэгжлэг хийж байгаа аж.