ОБЕГ: Гамшгаас хамгаалах албадын хүч хэрэгслийг тодотгож байна

ОБЕГ: Гамшгаас хамгаалах албадын хүч хэрэгслийг тодотгож байна

Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хууль, нийслэлийн Засаг даргын 2024 оны А/174 дүгээр захирамжаар батлагдсан үерийн хариу арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, болзошгүй аюулт үзэгдэл, ослын үед гамшгаас хамгаалах албадын хүч хэрэгслийн бэлэн байдлыг дээшлүүлэх, үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлэх зорилгоор нийслэлийн гамшгаас хамгаалах албадад тодотгол хийж байна.

Нийслэлийн Онцгой Комиссын орлогч даргын баталсан хуваарийн дагуу нийслэлийн Нийтийн тээврийн газар, нийслэлийн Байгаль орчны газар, нийслэлийн Замын хөгжлийн газар, “Улаанбаатар Дулааны сүлжээ” ТӨХК, “Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Ус сувгийн удирдах газар” (ОНӨААТҮГ), “Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар” (ОНӨААТҮГ), “Хот тохижилтын газар” (ОНӨААТҮГ), “Геодези, усны барилга байгууламжийн газар” (ОНӨААТҮГ)-ын бэлэн байдлыг шалгаж, мэргэжил арга зүйн зөвлөмжийг хүргэн ажиллана. Арга хэмжээ энэ сарын 15-18-ны өдрүүдэд үргэлжлэх юм гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.