Б.Ганчулуун: Р.Базараа нарыг эх үүсвэр нь тодорхойгүй мөнгөн хөрөнгөөр мөнгө угаасан байж болзошгүй зэрэг хэргүүдэд холбогдуулан шалгаж байна

Б.Ганчулуун: Р.Базараа нарыг эх үүсвэр нь тодорхойгүй мөнгөн хөрөнгөөр мөнгө угаасан байж болзошгүй зэрэг хэргүүдэд холбогдуулан шалгаж байна

ЦЕГ-аас цаг үеийн асуудал болон шалгаж, шийдвэрлэж буй хэргүүдийн талаар өнөөдөр /2024.04.16/ мэдээлэл өглөө. Энэ үеэр Экологийн Цагдаагийн албанаас хүрээлэн байгаа орчны эсрэг онцлог гэмт хэрэг зөрчлийн талаар болон Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас мэдээлэл хийлээ.

ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, хурандаа Б.Ганчулуун, "Өчигдөр буюу энэ сарын 15-ны өдөр Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд хоёр хэрэгт дайчлан баривчилсан. Энэ хэрэгтэй холбогдуулан цахим орчинд олон янзын мэдээлэл тавигдсан байна. Дээрх хэрэгт холбогдуулан прокурорын зөвшөөрлийн дагуу нэгжлэг, үзлэг явуулсан. Нэр бүхий этгээдүүд эх үүсвэр нь тодорхойгүй мөнгөн хөрөнгөөр кредит болон бусад арилжааны банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх байдлаар хувиргаж мөнгө угаасан байж болзошгүй гэх хэрэг, хоёрдугаарт, нэр бүхий этгээдүүд Сүхбаатар, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 2021 оны есдүгээр сараас энэ оны арваннэгдүгээр сар хүртэлх хугацаанд бусдаар гадаадын бооцоот тоглоомын сайтад мөрий тавиулж улмаар их хэмжээний бооцооны мөнгийг алдсан гэх шалтгаанаар тухайн этгээдийн биед нь халдаж, зорчих эрхийг нь хууль бусаар хязгаарлан заналхийлсэн зэрэг гэмт хэргүүдэд хуульд заасан үндэслэл журмын дагуу иргэн Б-ын хамаарал бүхий "Алтайн хүдэр", "Бүрдэл майнинг" болон иргэдийн орон байр зэрэг нийт 10 обьектод нэгжлэгээр 100 гаруй боть санхүүгийн анхан шатны баримт материал болон гадаад валют зэргийг хураан авсан.

Мөрдөн байцаалтын явцад гэрчүүдийн мэдүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаагаар нэр бүхий этгээдүүд нь "алдсан мөнгөө олж өг" гэх шалтгаанаар бусдыг хууль бусаар хорьж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, эд хөрөнгийг шилжүүлэн өгөхийг шаардаж, өөрт нь болон түүний ойр дотны хүнд хүч хэрэглэхээр заналхийлж, зорчих эрхийг нь хууль бусаар хязгаарласан гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж байна. Дээрх хэргүүдэд холбогдуулан шалгаж буй нэр бүхий гурван иргэнийг дөрөвдүгээр сарын 15-ны өдөр 48 цагийн хугацаатай баривчилж, цагдан хорих 461 дүгээр ангид хүргэсэн. Өнөөдөр эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах хүсэлтийг прокурорын байгууллагад хүргүүлсэн" гэв.

ВИДЕО: 

 




Өнөөдөр хулгана өдөр

23 минутын өмнө