Б.Энхбаяр: Р.Базараа нар Европын сэргээн босголт, хөгжлийн банканд 78 тэрбумын хохирол учруулсан

Б.Энхбаяр: Р.Базараа нар Европын сэргээн босголт, хөгжлийн банканд 78 тэрбумын хохирол учруулсан

"Баян" гэх хочит Р.Базарааг өчигдөр /2024.04.15/ ЭЦА-наас баривчилж, тайлбар мэдүүлэг авч, улмаар 48 цаг саатуулаад байгаа билээ. Түүнийг мөнгө угаасан, мөрийтэй тоглоомд бусдаар бооцоо тавиулж, түүнийг нь алдсан гэх шалтгаанаар бусдыг зодож, хорьсон зэрэг хэргүүдэд Р.Базарыг холбогдуулан шалгаж байгаа гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээллээд байгаа юм. 

Тэгвэл ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр энэ талаар "Миний хувьд Р.Базараа нарыг баривчилсан асуудлаар ямар ч мэдээлэлгүй байна. Харин Р.Базараа гэх хүний талаар нэг мэдээлэл бий. Европын сэргээн босголт, хөгжлийн банканд 78 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх шүүхийн шийдвэр гарсан. Үүний 13.3 тэрбумыг барагдуулж, үлдсэн 65 тэрбум төгрөгийг төлөхгүй байгаа" гэдгийг тодотголоо.