ШУУРХАЙ: Г.Гантулгыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шийдвэрлэхээр шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж байна

ШУУРХАЙ: Г.Гантулгыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шийдвэрлэхээр шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж байна

Дорноговь аймгийн Сайншанд сумаас 12 настай охиныг хулгайлж, амь насыг нь хөнөөсөн Г.Гантулгад холбогдох хэргийг шүүх хурал Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр өглөө 09 цагт эхэлсэн.

Өдгөө шүүх хурал үргэлжилж байгаа бөгөөд яг одоо шүүгдэгч Г.Гантулгыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шийдвэрлэхээр шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж байна. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.