ШУУРХАЙ: Г.Гантулгыг 12 настай охиныг хулгайлж, амь насыг нь хөнөөсөн гэм буруутайд тооцлоо

ШУУРХАЙ: Г.Гантулгыг 12 настай охиныг хулгайлж, амь насыг нь хөнөөсөн гэм буруутайд тооцлоо

Дорноговь аймгийн Сайншанд сумаас 12 настай охиныг хулгайлж, амь насыг нь хөнөөсөн Г.Гантулгад холбогдох хэргийг шүүх хурал Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр өглөө 09 цагт эхэлсэн.

Тэгвэл дөнгөж сая шүүгдэгч Г.Гантулгыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шийдвэрлэхээр шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж, улмаар түүнийг 12 настай охиныг хулгайлж, амь насыг нь хөнөөсөн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг шийдвэрлэхээр зөвлөлдөж эхэллээ. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.