ТОДРУУЛГА: 147 дугаар сургуулийн сурагч "Нулимс асгаруулагч"-ийг ангийнхандаа сонирхуулах зорилгоор цацсан нь тогтоогдсон

ТОДРУУЛГА: 147 дугаар сургуулийн сурагч "Нулимс асгаруулагч"-ийг ангийнхандаа сонирхуулах зорилгоор цацсан нь тогтоогдсон

Нийслэлийн Ерөнхий боловсролын 147-р сургуулийн есдүгээр ангийн сурагч өнөөдөр өглөөний 10:10 цагийн орчимд ангидаа их хэмжээний нулимс асгаргуулагч хий цацсаны улмаас одоогийн байдлаар албан бус мэдээллээр 100 гаруй багш, сурагчид хордсон гэдэг мэдээлэл байгаа. 

Тэгвэл эл асуудлын талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Цагдаагийн байгууллагад Баянзүрх дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ерөнхий боловсролын 147-р сургууль дотор нулимс асгаруулагч цацсан юм шиг байна, хүүхдүүдийн хоолой боогоод байна” гэх дуудлага, мэдээлэл 2024 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн 10:43 цагт ирснийг хүлээн авч, шалгалтын ажиллагааг явуулж байна.

Урьдчилсан байдлаар тус сургуулийн сурагч биедээ авч явсан "Нулимс асгаруулагч" мэт хий төлөвтэй зүйлийг ангийнхандаа сонирхуулах зорилгоор цацсан нөхцөл байдал тогтоогдож, тус сургуулийн сурагч, ажилтан, алба хаагчдын толгой өвдсөн, нулимс нь гоожсон, нүд хорссон гэх зовиуртайгаар эмнэлгийн байгууллагын тусламж аваад байна. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан, хуульд заасан үндэслэл, журмын дагуу шалгалтын ажиллагааг явуулж байна" гэлээ.